A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай / Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэ /БШУС-ын 2013 оны А/287-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай /БШУС-ын 2013 оны А/287-р тушаалаар хүчингүй болсон/

2008 оны 11 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 72

Боловсролын тухай хуулийн 28.1.2, 28.1.5, 28.1.6 дугаар заалтын дагуу "Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 192 дугаар тогтоол, "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 316 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"- ний 3.1 дэх заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангаж, 2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3 Энэхүү журмын хэрэгжилтийг чанартай зохион байгуулж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ), Эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газар, багш бэлтгэдэг их, дээд, сургууль, коллеж, мэргэжил дээшлүүлэх үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллага, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

4. Журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав)-т даалгасугай.

5. Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэхэд улсын төсвөөс зарцуулах зардлыг жил бүрийн боловсролын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн газар (С.Наранцогт)-т даалгасугай.

6. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах, мэргэжил дээшлүүлэгчийн зардлын хэмжээг тогтоох тухай" Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 62/125 дугаар хамтарсан тушаал, "Журам батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2000 оны 118 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.