A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛЫН ЭМЧИД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2019 оны А/517 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

МАЛЫН ЭМЧИД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2019 оны А/517 дугаар тушаалаар хүчингүй/

2005 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 7.4, 7.7 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. ХХАА-н сайдын 2002 оны А/60 дугаар тушаалаар батлагдсан "Малын итгэмжлэл олгох түр журам"-ын зарим заалтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.1. 2.4-ийн "б" заалтын "хуулбар" гэсний дараа "/нотариатаар гэрчлүүлсэн/" гэж нэмэх,

1.2. 2.4-ийн "д" заалтын "/батлагдсан маягтаар/" гэснийг "маягт № 1-ээр/" гэж, 2.9 дүгээр заалтын "Хүнс, хөдөө аж ахуйн сайдын" гэснийг "Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын" гэж тус тус өөрчлөх,

1.3. 2.10 дугаар заалтыг "нийт 75-100 оноо авсан малын эмчийг итгэмжлэл олгох шалгалтад тэнцсэн гэж үзнэ" гэж, 5.3 дугаар заалтыг "Итгэмжлэлийн өмнөх албан ёсны сургалтыг малын эмчийг магадлан итгэмжлэх зөвлөлийн шийдвэрээр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран буюу дангаар зохион байгуулна" гэж тус тус өөрчлөн найруулах,

1.4. 4.3 дугаар заалтыг хүчингүйд тооцох.

2. Малын эмчийг магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, итгэмжлэлийн гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтаар шинэчлэн тус тус баталсугай.

3. Мал эмнэлгийн бүх шатны нэгжид ажил, үйлчилгээ эрхэлж буй малын эмч, улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгжийн дэргэдэх Мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудын шинжлэгч эмч нарт итгэмжлэл олгох арга хэмжээг журмын дагуу зохион байгуулахыг Малын эмчийг магадлан итгэмжлэх зөвлөл /Д.Оргил/-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/60 дугаар тушаалын 2, 3, 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.