A

A

A

Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУН ЦЭВЭР, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр



Улаанбаатар хот



Дугаар А/56





Засгийн газрын тухай хуулийн 24.1.6, Малын удмын сан, эрүүл ы хамгаалах тухай хуулийн 6.4.3 болон 10.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ HI



1. Бэлчээр, усны эх булаг, өвөлжөө, хаваржааны байрны орчин, бууцыг ариутган цэвэрлэх мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг жил бүрийн 5 дугаар сарын 20-ноос эхлэн орон даяар зохион байгуулж явуулсугай.



2. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлын нэгдсэн удирдамжийг хавсралтаар баталсугай.



3. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, түүнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.



4. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, аймаг, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудыг ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах эм, бэлдмэлээр хангах арга хэмжээ авахыг Улсын мал эмнэлгийн газар /Р.Санжаатогтох/-т даалгасугай.



5. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлын бэлтгэл зохион байгуулалтыг сайн хангуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Н.Батсуурь/-нд үүрэг болгосугай.


                                                                 


САЙД                                                     Д.НАСАНЖАРГАЛ


                                                 


2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1850 дугаарт бүртгэсэн.