Хэвлэх DOC Татаж авах
ЗАХИРАМЖИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны А/352 дугаар захирамжаар хүчингүй болсон

Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны А/352 дугаар захирамжаар хүчингүй болсон

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2009 оны 9 дүгээр                                                                                     

сарын 1-ний өдөр                                                                                                   Дугаар 249                                                                                                                            Алтай

 

 

ЗАХИРАМЖИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журмын 3.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, хяналт тавих тухай Аймгийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 204-р захирамжийн 3 дахь заалтыг “Үйл ажиллагааг нь зогсоосноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гаваа/, Цагдаагийн хэлтэс /Ж.Галбадрах/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 


ЗАСАГ ДАРГА                                                         Г.БЯМБАЖАВ