Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

САЙДЫН ТУШААЛ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ


ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ


2003 оны 12 сарын 24 өдөр


Улаанбаатар хот


Дугаар 300/391/172



Монгол Улсын “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн 12.1, 7.2, 7.3 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн ТУШААХ нь:


1. Хувийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хэмжээг нэгдүгээр, Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх журмыг хоёрдугаар, нийгмийн даатгалын байгууллага, ортой хувийн эмнэлгийн хооронд байгуулах гэрээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т даалгах нь:


2.1. Эрүүл мэндийн даатгалын сангаас урьд нь санхүүжигдэж байсан хувийн эмнэлгүүдийг 2003 он дуустал хуучин тарифаар, шинээр байгуулагдсан хувийн эмнэлгүүдийг магадлан итгэмжлэлд орсон өдрөөс эхлэн энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээнээс магадлан итгэмжлэгдсэн хувиар тооцож эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгохыг;


2.2. Хувийн эмнэлэг хавсарсан мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тохиолдолд давамгайлж байгаа мэргэжлийн үйлчилгээний чиглэлд үндэслэн санхүүжилт олгохыг.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хувийн хэвшлийн эмнэлэгт нөхөн төлбөр хийх тухай Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 161 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Баярт/, Санхүү, эдийн засгийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Ганхүү/-т тус тус даалгасугай.


                      ЭРҮҮЛ МЭНДИЙН                        САНХҮҮ, ЭДИЙН                             НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,


                                  САЙД                                    ЗАСГИЙН САЙД                                ХӨДӨЛМӨРИЙН САЙД


                              П.НЯМДАВАА                               Ч.УЛААН                                            Ш.БАТБАЯР


                                2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 2353 дугаарт бүртгэсэн.