Хэвлэх DOC Татаж авах
МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад дагалдан жүжигчнээр ажиллаж, мэргэжи

БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

БСШУСайдын 2010 оны 5 сарын 18-ны өдрийн 222  дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад дагалдан жүжигчнээр ажиллаж, мэргэжил эзэмшсэн жүжигчдэд Мэргэжлийн үнэмлэх олгох зөвлөл, Мэргэжлийн үнэмлэх олгох журам/


2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 135



Соёлын тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад дагалдан жүжигчнээр ажиллаж, мэргэжил эзэмшсэн жүжигчдэд “Мэргэжлийн үнэмлэх олгох зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, “Мэргэжлийн үнэмлэх олгох журам”-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Мэргэжлийн үнэмлэх олгох тухай” Монгол Улсын Соёлын сайдын 1995 оны 173 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                             САЙД                                                  А.ЦАНЖИД


                                                        2001 оны 11-р сарын 29-ний улсын бүртгэлийн 1703 дугаарт бүртгэсэн.