A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ, ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

2001 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ, ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн хэрэгцээнд зориулан гаргах ус, цаг уур, орчны мэдээллийн жагсаалт, Нийтийн хэрэгцээнд зориулсан ус, цаг уур, орчны мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх хуваарь

Засгийн газрын "Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 2000 оны 190, "Мал сүргийн ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр батлах тухай" 2001 оны 47 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх, ус цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, ус цаг уур, орчны мэдээллийг аж ахуйн үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Нийтийн хэрэгцээнд зориулан гаргах ус, цаг уур, орчны мэдээллийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтын, Нийтийн хэрэгцээнд зориулсан ус, цаг уур, орчны мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх хуваарийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 3.Батжаргалд даалгасугай. Үүнд:

3.Энэ тушаалын биелэлт, цаг агаарын мэдээний ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Энхбаярт даалгасугай.