- Нүүр
- Сайдын тушаал
- НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2011 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 123
Улаанбаатар хот
НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэг, Монголын Нотариатчдын танхимаас 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 266 тоот албан бичгээр хүргүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын жишгийг шинэчлэн тоггоох тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
ХЗДХС-ын 2019 оны А/38, 2023 оны А/348-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
Текст томруулах
A
A
A