A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ / Барилгын инженер хайгуулын ажлын норматив батлах тухай/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ / Барилгын инженер хайгуулын ажлын норматив батлах тухай/

2001 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 315

Улаанбаатар хот

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./ 

1. Төв Монголын районы нутаг дэвсгэрт тархсан шаварлаг ул хөрсний норматив"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү нормативыг 2002 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тухайн районы нутаг дэвсгэрт хийгдэх инженер-геологийн судалгаа, зураг төсөл боловсруулах ажилд мөрдөхийг зураг, хайгуулын байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3. Нормативыг хэвлэж, холбогдох газруудад хүргүүлэхийг Барилга, архитектур корпораци /н.Хайсамбуу/-д, нормативын мөрдөлт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /н.Бямбажав/-т тус тус даалгасугай.

САЙД Б.ЖИГЖИД

2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1797 дугаарт бүртгэгдсэн