A

A

A

Бүлэг: 1979

Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны А/352 дугаар захирамжаар хүчингүй болсон

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2009 оны 7 дугаар

сарын 17-ны өдөр Дугаар 204 Алтай

ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, ХЯНАЛТ

ТАВИХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, Усны тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн хэмжээнд гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг 7 дугаар сарын 16-наас эхлэн бүрэн зогсоож, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн хэлтэс /Ж.Галбадрах/, Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гаваа/, Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Л.Түвд/, бүх сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Хоёр.Сумынхаа нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлуулахгүй байх урьдчилсан зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэн, нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудтай хамтран байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааг эрчимжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Г.БЯМБАЖАВ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/352

Алтай хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,3 дахь заалтын үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1-1/284 дүгээр албан бичгээр ирүүлсэн захиргааны хэм хэмжээний актад хийсэн хяналтын санал дүгнэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2006 оны 270, 2010 оны 431, 2009 оны 249, 2009 оны 95, 2009 оны 204, 2011оны 240 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэ захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Улсын бүртгэлд бүрртгүүлэхийг Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Баттайван/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ