- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөлийг байгуулж ажиллуулах /
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ
1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 112
Улаанбаатар хот
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөлийг байгуулж ажиллуулах /
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:
1."Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөлийг байгуулж ажиллуулах нийтлэг журам"-ыг нэгдүгээр хавсралтын ёсоор баталсугай.
2.Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөлийг байгуулахдаа энэ тушаалын хоёрдугаар хавсралтад заасан чиглэлийг ашиглахыг холбогдох сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвлөсүгэй.
З.Энэхүү нийтлэг журамд заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөлийг байгуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахын зэрэгцээ энэ талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба (С.Банзрагч)-нд үүрэг болгосугай.
САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ С.БАЯРЦОГТ
1998 оны 10 дугаар сарын 1-ний 1273 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A