A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28/123

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтын хэрэгжилтийг хангаж, түймрийн цагийн байдлын тухай мэдээллийг шуурхай хүлээн авч гал түймэр унтраах байгууллагад яаралтай мэдээлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор ТУШААХ нь:

1. "Ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээлэл авах, бүртгэх, түүний мөрөөр яаралтай арга хэмжээ авах тухай түр журам"-ыг нэгдүгээр, "Ой, хээрийн түймрийн цагийн байдалд хяналт-шинжилгээ хийж, гал түймэртэй тэмцэх байгууллага, хүн амыг мэдээллээр хангах арга хэмжээг зохицуулах байнгын ажлын хэсэг"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай

САЙД У.БАРСБОЛД

2000 оны 12-р сарын 6-ны өдрийн 1647 дугаарт бүртгэсэн.