Хэвлэх DOC Татаж авах
РАШААНЫ ЭХ БУЛГИЙГ ПАСПОРТЖУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 413 дугаар тушаалаар хүчингүй


РАШААНЫ ЭХ БУЛГИЙГ ПАСПОРТЖУУЛАХ ТУХАЙ


2000 оны 2 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 55



Байгалийн эмчилгээний хүчин зүйл болох рашаан усыг зөв зохистой ашиглах зорилгоор ТУШААХ НЬ:


1. Улс, аймаг, орон нутгийн чанартай ашиглах рашааны эх булагт хөтлөх паспортын маягтыг хавсралтаар баталж 2000 оны 3 дугаар сарын 15-аас эхлэн мөрдүүлсүгэй.


2. Паспортын маягтын загварыг аймаг, орон нутгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албадад 2000 оны 3 дугаар сард багтаан хүргүүлж ашиглалт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба / Г.Сүрэнханд/, “Оргил” рашаан судлалын төв / Т.Сүхбаатар/-д тус тус үүрэг болгосугай.


                                                                              САЙД                                                                С.СОНИН


                                                          2003 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2106 дугаарт бүртгэсэн.