A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 413 дугаар тушаалаар хүчингүй

РАШААНЫ ЭХ БУЛГИЙГ ПАСПОРТЖУУЛАХ ТУХАЙ

2000 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 55

Байгалийн эмчилгээний хүчин зүйл болох рашаан усыг зөв зохистой ашиглах зорилгоор ТУШААХ НЬ:

1. Улс, аймаг, орон нутгийн чанартай ашиглах рашааны эх булагт хөтлөх паспортын маягтыг хавсралтаар баталж 2000 оны 3 дугаар сарын 15-аас эхлэн мөрдүүлсүгэй.

2. Паспортын маягтын загварыг аймаг, орон нутгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албадад 2000 оны 3 дугаар сард багтаан хүргүүлж ашиглалт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба / Г.Сүрэнханд/, "Оргил" рашаан судлалын төв / Т.Сүхбаатар/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД С.СОНИН

2003 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2106 дугаарт бүртгэсэн.