Хэвлэх DOC Татаж авах
ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ТУХАЙ

ГОВЬ СҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
 

2004 оны 4 дугаар

сарын 21-ний өдөр                                                                                  Дугаар А/98                                                                                                            Чойр


 

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ТУХАЙ

 

Монгол Улсын авто замын тухай хуулийн 6-р зүйлийн 1-2, 21-1, “Журам батлах тухай” Авто замын газрын даргын 2003 оны 73 дугаар тушаалын 4-р хавсралтаар батлагдсан "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах жишиг журам"-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг."ГСА"серитэй /Бүртгэл/ тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, "ГСА" серигүй тээврийн хэрэгслийг аймгийн нутаг дэвсгэрт орж ирэхэд авах нэг удаагийн төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Энэхүү захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Тээврийн албаны дарга П.АМАРМЭНД, Замын цагдаагийн алба АЛТАНСҮХ, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын албаны дарга Д.АМАРСАЙХАН-д үүрэг болгосугай.


 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Ж.БАЯНМӨНХ