A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СОРЬЦЛОЛТЫН АЖЛЫН ТУХАЙ /УУХҮС, МХЕГ-ын хамтарсан 2018 оны А/91,А/61 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/УУХҮС, МХЕГ-ын хамтарсан 2018 оны А/91,А/61 тушаалаар хүчингүй болсон/

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД, УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

СОРЬЦЛОЛТЫН АЖЛЫН ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 141/327

Газрын хэвлийн тухай хуулийн 33 дугаар, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 103 дугаар тогтоолын 3.2.3; 7 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх, алтны баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг багасгах, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1."Алтны баяжуулах үйлдвэрийн металл авалтыг тодорхойлох хяналтын сорьцлолтын ажлын журам"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2."Алтны баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг тогтоох ажлын үнэлгээ"-г 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Алтны баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг багасгах, баяжуулалтын техник технологийг боловсронгуй болгох асуудлаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, худалдааны яамны Геологи, эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газар (Д.Ганбаатар), Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар (Д.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.

4.Улсын мэргэжлийн хяналтын газрын ҮХХХ-ийн дарга Ч.Энхбаярт даалгах нь:

5.Уг тушаал гарсантай холбогдуулан Эрчим, хүч, геологи, уул уурхайн сайдын (хуучнаар) 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар А/91,А/61

Улаанбаатар хот

Захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох тухай

1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1- 1/1744 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

2. Үйлдвэр, худалдааны сайд, Улсын мэргэжлийн хяналтын даргын 2003 оны "Сорьцлолтын ажлын тухай" 141/327 дугаар дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /М.Баяраа/-д даалгасугай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛДВЭРИЙН САЙД Н.ЦАГААНХҮҮ