A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУМ/ТОСГОН/,СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын 2015-12-21 өдрийн 498/345 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгсон.
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын 2015-12-21 өдрийн 498/345 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгсон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Дугаар 21/41

Улаанбаатар хот

СУМ/ТОСГОН/,СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 21.2, 21.4, 281.1, 281.1.7 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Сум /тосгон/, сум дундын эмнэлгийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, 2008 онд сум /тосгон/, сум дундын эмнэлэгт олгох нийт санхүүжилтийг хоёрдугаар хавсралтаар, нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн аргачлалын бүрэлдэхүүн хэсэг болох үйл ажиллагааны гүйцэтгэлд үндэслэн хуваарилах санхүүжилтийг Эрүүл мэндийн газраас зарцуулах тухай зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг харгалзан 2008 онд олгох санхүүжилтийг Төрийн сан дахь Эрүүл мэндийн газрын дансанд татан төвлөрүүлж, энэ тушаалын гуравдугаар хавсралтад зааснаар зарцуулан хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газар /Н.Түмэндэмбэрэл/-т тус тус даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2006 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 16/19 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын 2015-12-21 өдрийн 498/345 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгсон.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 498/345

Улаанбаатар хот

СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН САНХҮҮЖИЛТИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг тооцох, хуваарилах аргачлалыг нэгдүгээр, Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн суурь зардлын хэмжээг хоёрдугаар, Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн орон тооны жишгийг гуравдугаар, Сум, тосгоны эрүүл мэндийн шатахууны зардал тооцоход ашиглагдах индексийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар /Р.Оюунханд/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-т тус тус даалгасуай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Э.Оюунсүрэн/, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 21/41 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ОЮУНБААТАР

САНГИЙН САЙД Б.БОЛОР