Хэвлэх DOC Татаж авах
СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Эрүүл мэндийн сайдын 2010 оны 431 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон,

СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ


2005 оны 7 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 172



Монгол улсын "Эмийн жорын маягт, жор бичилт"-ийн MNS 5376 2004 стандартыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. "Эмийн жорын маягт, жор бичилт"-ийн стандартыг мөрдүүлэх, жорын маягтаар тасралтгүй ханган ажиллахыг Клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгийн захирал, дарга нарт даалгасугай.


2. Жороор олгох эмийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.


3. Мансууруулах эмийн жорын маягтаар эмнэлгийн байгууллагуудыг хангахыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв /С.Дуламсүрэн/-д үүрэг болгосугай.


4. Уг тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээний газар /О. Сэмэр/, нийслэл, аймгийн эрүүл мэндийн газарт тус тус даалгасугай.


5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2001 оны 169 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                                              САЙД                                             Т.ГАНДИ


                                                      2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2599 дугаарт бүртгэсэн.