Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2004 оны 2 дугаар                                                                                                                                                                                                                                    

сарын 2-ны өдөр                                                                                                   Дугаар 23                                                                                                      Дархан 



ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ
 

Авто замын тухай хуулийн 21.1 Монгол улсын Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолын 2 дугаар заалт, Авто замын тухай хуулийн 21.1, Авто замын газрын даргын 2003 оны 73 дугаар тушаал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 83 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг нэгдүгээр хавсралтаар, төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, төлбөр авах цэгийн 2004 оны үйл ажиллагааны зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Орон нутгийн чанартай авто зам ашигласны төлбөр авах цэгийг Бууралхангай, Хөтөл нэртэй авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн ажиллуулах талаар Авто замын газартай зөвшилцөж шийдвэрлэхийг Стратеги төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Г.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.

3.Аймгийн авто зам, замын байгууламж, талбай ашигласны төлбөр авах бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулан 2004 оны 2 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхийг "Дархан нийтийн тээвэр" Орон Нутгийн Өмчит Үйлдвэрийн Газар /Т.Төмөрхүү/-д зөвшөөрсүгэй.

4.Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн зам талбай, автомашины зогсоолд 2004 оны 1 дүгээр сарын 15-ны дотор үзлэг явуулж зэрэглэл тогтоон, тээврийн хэрэгслээс нэг удаагийн төлбөр авах журмыг авто замын тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж шийдвэрлүүлэхийг Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Г.Эрдэнэбат/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Банзрагч/-т тус тус даалгасугай.

5.Энэ захирамж гарсантай холбогдуулан орон нутгийн зам ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай аймгийн Засаг даргын 2002 оны 17 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

6.Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Г.Эрдэнэбат/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Банзрагч/-т тус тус даалгасугай.



 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                                         Д.ХАЯНХЯРВАА

 

.