Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДОР БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТ

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДОР БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


2004 оны 05 дугаар сарын 03-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 77



Даатгуулагч иргэдээс удаа дараа ируүлж буй өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, Улсын мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн нөхцөлийн шинжилгээ, судалгааны төвийн хэмжилт, судалгааны дүн, Засгийн газрын 1995 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:


1.«Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт»-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.


2.ЭНЭХүү жагсаалтыг баримтлан тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоож байхыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрсүгэй.


З.Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийн нэрийг уг жагсаалттай нийцүүлэн нийгмийн даатгалын дэвтэрт тодорхой бичиж байхыг аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай.


4.Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжлийн нэр ажил олгогчийн буруугаас энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг «Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шиийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл»-өөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудад үүрэг болгосугай.


5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/264 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


            САЙД Ши. БАТБАЯР


        Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3018 дугаарт бүртгэсэн.


Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих