A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2019.07.04-ний 6-1/4628 дугаар албан бичгээр УНБ-с хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2019.07.04-ний 6-1/4628 дугаар албан бичгээр УНБ-с хасалт хийсэн/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 06 дугаар сарын 04-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 133

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 19.1 дэх хэсэг, 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Сурах бичиг худалдан авах тендерийн жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр. Батлагдсан жишиг баримт бичгийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийн баримт бичиг боловсруулахад мөрдөж ажиллахыг Захиалагч нарт даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" Сангийн сайдын 2006 оны 418 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.