A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАХИР ДУТУУ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗАМ, ГАРЦ, ДОХИОЛЛЫН ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ТАХИР ДУТУУ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗАМ, ГАРЦ, ДОХИОЛЛЫН ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 348

Монгол улсын "Барилгын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Хот төлөвлөлт, тохижилтын болон олон нийтийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга1 байгууламжийн зураг төсөл боловсруулахдаа хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр тахир, дутуу иргэд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлэх зам, гарц, дохиолол байгуулах, аюулгүй орчин бүрдүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж байхыг зураг төслийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга, захирал нарт, зураг төсөлд тусгагдсан дээрх арга хэмжээнүүдийг иж бүрнээр барьж байгуулж байхыг барилга угсралтын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга, захирал нарт тус тус даалгасугай.

2. Хот төлөвлөлт, барилгажилтын болон олон нийтийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийн зураг төсөл зохиох, норм, дүрмүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулж, нэмэлт өөрчлөлт оруулахдаа тахир дутуу, тулгуур эрхтний согогтой иргэдийн хэрэгцээг харгалзан тэдэнд зориулсан зам, гарц, дохиолол төлөвлөх, аюулгүй орчин бүрдүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой тусгаж байхын зэрэгцээ холбогдож. норм, дүрэм нь шинэчлэн боловсрогдоогүй тохиолдолд дээрх арга хэмжээг зураг төсөлд нь тусгуулан экспертизийн шатанд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар (Б.Бямбажав)-т даалгасугай.

3. Ашиглалтад байгаа болон шинэчлэл өөрчлөлт хийсэн, шинээр баригдаж буй олон нийтийн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний барилга; байгууламж, гудамж талбай, зам, гарцын ашиглалтын байдлыг хянаж шалгах, байнгын ашиглалтад оруулахдаа энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн улсын хяналтын алба (Н.Лхагваа)-нд даалгасугай.

2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1796 дугаарт бүртгэсэн.