A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУУЛ ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ТУУЛ ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 104

Монгол улсын Засгийн газрын "Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал" хөтөлбөрийн хүрээнд Томоохон хот, суурин газруудын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах" зорилтыг хэрэгжүүлэх, байгаль орчинд халгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлж, экологийн чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн байгаль орчин, түүний дотроос Туул голд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Байгаль орчныг хамгаалах тухай" Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Арьс ширний үйлдвэрүүдээс гарах химийн хорт бодис бүхий хог хаягдлын нэгдсэн цэг тогтоож, химийн хорт бодис бүхий хогийг зохих журмын дагуу байгаль орчны байцаагчийн бүртгэл, хяналтын дор хаяулах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Үйлдвэрийн химийн хорт бодис бүхий бохир усыг урьдчилан цэвэрлэх болон биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан зайлуулах нөхцөл бүрдээгүй газарт шинээр байгуулагдах арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхгүй байхыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

3. "Онцгой аюултай химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалт"-нд зургаан валенттай хром агуулсан химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оруулах асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш.Дагвад үүрэг болгосугай.

4. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Банзрагч/-нд даалгасугай:

а/ Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн бохир усыг урьдчилан цэвэрлэх зориулалттай "Харгиа" ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт гавьж, Дэд бүтцийн сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 1997 оны а/11/05/А/18 тоот тушаалаар батлагдсан бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг"-г баримтлаагүй болон мөн түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй арьс шир боловсруулах, ноос угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 2002 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зогсоох;