A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2008 оны 81 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2008 оны 81 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /"Хүний эм, эмнэлгийн тоног төхөөрөмжид импортын лиценз олгох журам", "Эрүүл мэндийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, лицензийн дугаарлах журам", "Эрүүл мэндийн чиглэлээр олгосон тусгай зөвшөөрлийн мэдээний маягт", "Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар"/ - /2008 оны 81 дугаар тушаалаар 1-р хавсралт хүчингүй/

2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 296

Монгол улсын "Эрүүл мэндийн тухай хууль", "Эмийн тухай хууль", "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль", Засгийн газрын 2002 оны 219 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. " Хүний эм, эмнэлгийн тоног төхөөрөмжид импортын лиценз олгох журам"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, лицензийн дугаарлах журам"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн чиглэлээр олгосон тусгай зөвшөөрлийн мэдээний маягт"-ыг гуравдугаар, "Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. /1-р хавсралтыг 2008 оны 81-р тушаалаар хүчингүй/

2. Эрүүл мэндийн чиглэлээр 2003 оноос эхлэн олгох тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэвлүүлэн аймаг, нийслэлд хүргүүлэх, тусгай зөвшөөрөл олгосон, хүчингүй болгосон мэдээг нэгтгэх, тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллагын тухай мэдээг улирал тутам төвийн хэвлэлээр мэдээлж байх ажлыг зохион байгуулахыг Эмнэлгийн тусламжийн удирдах газар /С.Дуламсүрэн/-т даалгасугай.

3. Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох асуудлыг хянан шийдвэрлэж, лиценз олгосон мэдээг Үйлдвэр, худалдааны яаманд улирал бүр хүргүүлж байхыг Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга /Ц.Содномпил/-д үүрэг болгосугай.

4. Эрүүл мэндийн чиглэлээр өмнө олгосон тусгай зөвшөөрлийг хянан үзэж, батлагдсан журмын дагуу 2003 оноос шинэ дугаар олгож, улирал тутамд Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.