Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ/Дорноговь аймгийн ЗДЗ 2016-09-27-ны А/432-р захирамжаар хүчингүй болсон/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2008 оны 3 дугаар

сарын 27-ны өдөр                                                                                                        Дугаар А/150                                                                                    Сайншанд

 

 

ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын е, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх,булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, Сумын Засаг даргатай байгуулах гэрээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү захирамжийг орон нутагтаа мөрдлөг болгож ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Т.Энхтүвшин/, Байгаль орчны алба /Д.Сүрэн/ нарт даалгасугай.



 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                             Ж.БАТСУУРЬ 


 

/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/432 дугаар захирамжаар хүчингүй болсон/