A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ. / "Журам батлах тухай" /Хөдөө аж ахуйн нэгдлийн өмч хувьчлалтай холбогдсон асуудлуудыг шийдвэрлэх журам/ Мо
Бүлэг: 1979

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙНСАЙД ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2006 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 31/50

Улаанбаатар хот

Нийтлэг хэм хэмжээ тогтоосон зарим тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Журам батлах тухай" /Хөдөө аж ахуйн нэгдлийн өмч хувьчлалтай холбогдсон асуудлуудыг шийдвэрлэх журам/ Монгол Улсын Засгийн газрын өмч, хувьчлалын комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 33, А/57 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Жанцанхорол/-т даалгасугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Д.ТЭРБИШДАГВА

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЙ ДАРГА Д. СУГАР

Улсын бүртгэлийн 2007 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 2692-рт бүртгэв