A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААС-ын 2015-11-26-ны А-146 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААС-ын 2015-11-26-ны А-146 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зээл олгох түр журам/

2001 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/59

Засгийн газрын 2001 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан "Үр" дэд хөтөлбөр, "Уринш-2001" төслийг хэрэгжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор ТУШААХ нь:

1. "Газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зээл олгох түр журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. "Газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зээл олгох түр журам"-ыг болон зээлжүүлэлт, түүний үр дүнгийн талаар нийтэд ил тод мэдээлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, сангийн зөвлөлийн дарга Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.

3. Түр журмын дагуу зээлийн олголт, буцаан төлөлтөд хяналт тавьж, төлбөрийг барагдуулахад дэмжлэг үзүүлэхийг Хөдөө аж ахуйн банкны удирдлагад зөвлөсүгэй.

2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 1745 дугаарт бүртгэсэн