A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • ОРЧНЫ АРИУН ЦЭВРИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/433 дугаар захирамжаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 3 дугаар

сарын 18-ны өдөр Дугаар А/132 Сайншанд

ОРЧНЫ АРИУН ЦЭВРИЙГ САЙЖРУУЛАХ

ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1.Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Т.Энхтүвшин/, Байгаль орчны алба /Д.Сүрэн/, Эрүүл мэндийн газар /Г.Энхцэцэг/-т даалгасугай.

2. Сумдын Засаг нарт даалгах нь:

а.Орон нутагтаа ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдүүлж, хог хаягдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх,

б.Хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллуулах,

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Хог хаягдлыг бууруулах, орчны ариун цэврийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2004 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРЬ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/106

Дорноговь аймаг

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/136 дугаартай "Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /К.Чимгээ /-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН