Хэвлэх DOC Татаж авах
ОРЧНЫ АРИУН ЦЭВРИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/433 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2008 оны 3 дугаар

сарын 18-ны өдөр                                                                                                         Дугаар А/132                                                                                                                       Сайншанд

 

 

ОРЧНЫ АРИУН ЦЭВРИЙГ САЙЖРУУЛАХ

ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын е, Ариун цэврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Т.Энхтүвшин/, Байгаль орчны алба /Д.Сүрэн/, Эрүүл мэндийн газар /Г.Энхцэцэг/-т даалгасугай.

2. Сумдын Засаг нарт даалгах нь:

а.Орон нутагтаа ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдүүлж, хог хаягдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх,

б.Хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллуулах,

в.Төв, суурин газарт хог хаягдлын төвлөрсөн цэг, хог хаягдал түр хадгалах цэгийг шинэчлэн тогтоох,

г.Хог хаягдалд анхан шатны боловсруулалт хийх ажлыг зохион байгуулах,

д.Айл өрх бүрийг хашаандаа тусгай саравч бүхий хогийн савтай, стандартад тохирсон бие засах газартай болгохоос гадна нийтийн бие засах газар бий болгож ажиллуулах,

ж.Аялал зугаалга хийх газарт урьдчилан зөвшөөрөл олгож, уг талбайг цэвэрлүүлэн хүлээн авдаг журмыг хэвшүүлэх,

з. Өвөлжөө, хаваржааны орчны хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг тухай бүрт нь зайлуулан булж ариутгах,

и. Захирамжийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлынхаа тухай жил бүрийн 6 дугаар сарын 25, 12 дугаар сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын тамгын газарт мэдээлж байх,

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Хог хаягдлыг бууруулах, орчны ариун цэврийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2004 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.


 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                                                          Ж.БАТСУУРЬ



 

/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/433 дугаар захирамжаар хүчингүй болсон/