Хэвлэх DOC Татаж авах
АРХИ, ТАМХИҮЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Аймгийн Засаг  даргын 2012 оын 04 сарын 20-ны өдрийн А/148 дугаар захирамжаар хүчингүйд тооцсугай.

АРХИ, ТАМХИҮЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2002 оны 8 дугааор сарын 26-ны өдөр Чойбалсан





Дугаар 217

Монгол улсын “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”, Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 07 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Тамхи ба эрүүл мэнд” аймгийн бага хуралд оролцогсдоос аймгийнхаа хүн амын эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах зорилгоор гаргасан “Тамхигүй орчин- Биднийх” уриалга зөвлөмжийг дэмжин хэрэгжүүлэхийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нийт удирдлага, иргэдэд даалгасугай.
2.Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй архидалт, тамхидалтын хамрах хүрээг багасгахын тулд жил бүрийн 4 дүгээр сарын 15 “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”, 5 дугаар сарын 31 “Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр”, 6 дугаар сарын 1 “Эх үрсийн баяр”, 9 дүгээр сарын 1 “Хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн өдрүүдийг аймгийн хэмжээнд “Архи,тамхигүй өдөр” болгон тэмдэглэж байсугай.
3.Уг өдрүүдэд аймгийн нийт нутаг дэвсгэрт архи, тамхи худалдаалах, хэрэглэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хориглосугай.
4.Энэхүү захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын алба, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.


ЗАСАГ ДАРГА Д.ОДБАЯР


                                                        2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 2178 дугаарт бүртгэсэн.