Хэвлэх DOC Татаж авах
УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС ЭВДРЭЛД ОРСОН ГАЗАРТ ТЕХНИКИЙН БОЛОН БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /БОНХАЖС-ын 2015-А-138 дугаар тушаалаар хүчингүй болсон/

 /БОНХАЖС-ын 2015-А-138 дугаар тушаалаар хүчингүй болсон/

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС ЭВДРЭЛД ОРСОН ГАЗАРТ ТЕХНИКИЙН БОЛОН БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 417



"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 309 дүгээр тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр"-ийн 2 дугаар зорилтын 2 дахь хэсэгт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


Нэг. "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-ыг хавсралт ёсоор батлан мөрдүүлсүгэй.


Хоёр. Энэхүү тушаалын хавсралтанд заасан аргачлалын дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхийг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага болон Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад даалгасугай.


Гурав. "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавъж ажиллахыг мэргэжлийн хяналтын байгууллага, харьяа агентлаг, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.


САЙД Л.ГАНСҮХ


Улсын бүртгэлийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 3103 дугаарт бүртгэгдсэн.