A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ЗАРИМ ГАЗРУУДЫН ОРЧНЫ БҮСИЙН ХИЛИЙН ЗААГИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

/Жагсаалтаас хассан/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ЗАРИМ ГАЗРУУДЫН ОРЧНЫ БҮСИЙН ХИЛИЙН ЗААГИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70

Монгол Улсын "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийн 4 дүгээр зүйл, "Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай" Монгол Улсын хуулийн 3,4,5 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. Увс нуурын ай савын дархан цаазат газар болон Монгол дагуур, Дорнод монгол, Нөмрөгийн дархан цаазат газруудын орчны бүсийн хилийн заагийг хавсралтаар баталсугай.

2. Орчны бүсийн хилийн зааг нь батлагдсан дээрх дархан цаазат газруудын орчны бүсийн хилийн заагийг газар дээр нь тогтоож, тэмдэгжүүлэх ажлыг холбогдох аймаг, сумдын нутгийн захирааны байгуулагатай хамтран зохион байгуулахыг Байгаль орчныг хамгаалах албаны дарга С.Банзрагчид даалгасугай.

САЙД С.МЭНДСАЙХАН