- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2011 оны 4 дүгээр сарын 5- ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль"-ийн 5.1 болон 5.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.НЯМБАМБУУ МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ
ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.ГАНБААТАР
Улсын бүртгэлд 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3243 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A