A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-41 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-41 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 4 дүгээр Дугаар А/49

Улаанбаатар хот

сарын 12-ны өдөр

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2002 оны 35 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдэд олгох "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл"-ийн хэвлэмэл маягтын тодорхойлолт, загварыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн асуудлыг тус яаманд хариуцах газар, хэлтэс, мэргэжилтний ажил үүргийн хуваарьт нэмж оруулах, тусгай зөвшөөрлийн маягтыг хэвлүүлэх, нэгдсэн бүртгэл, дугаартай болгох зэрэг арга хэмжээг шуурхай авч шийдвэрлэхийг Төрийн нарийн бичгийн дарга П.Дамдиндоржид үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулж "Дүрэм, журам батлах тухай" 1998 оны А/108 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт, "Журам батлах тухай" 1999 оны А/53, "Журам батлах тухай" 1999 оны А/80 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2192 дугаарт бүртгэсэн.