A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 2 лугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/130

Монгол Улсын Эмийн тухай хуулийн 6.3, 7.3, 15.2, "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 3.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Малын эмийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр, " Малын эмийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар, "Малын эмийн салбар зөвлөлийн салбар комиссын бүрэлдэхүүн"-ийг 3 дугаар, " Малын эмийн улсын бүртгэлийн дүрэм"-ийг 4 дүгээр, "Малын эмийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг 5 дугаар, "Малын эм ханган нийлүүлэх байгууллагын ажиллах журам"-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /2005 оны 94-р тушаалаар 2, 4-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2.Дээр дурдсан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурьт даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/102 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2004 оны 2 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2423 дугаарт бүртгэсэн