A

A

A

Бүлэг: 1979

Завхан аймгийн засаг даргын А/273 дугаар захирамжаар хүчингүй болсон.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 4 дүгээр

сарын 30-ны өдөр Дугаар 80 Улиастай

РАШААНЫ ХАМГААЛАЛТ, ЭРҮҮЛ АХУЙН БҮС ТОГТООХ ТУХАЙ

Нэг:Рашааны ордын хамгаалалтын бүсийг хойт талаараа Рашаант голын урдуур, рашааны хөлийн асганы захаар, Зүүн талаараа Цагаан товгорын Отгонтэнгэр уулын баримал, Анаг толгойн доод үзүүр, урд талаараа Ногоон байшинтын ам, Дамрын бөөрөг, баруун талаараа Дэрсэгийн бөөргийн доод үзүүрээр хязгаарлагдах бүгд 400 га талбайг хамруулан тогтоосугай.

Хоёр:Рашаан, ундны цэнгэг усны эх булгийг хамгаалах, эрүүл ахуйн бүсийг сувиллын конторын барилгаас эргэн тойронд 500 м радиустай талбайг хамруулан тогтоосугай.

Гурав. Рашааны ордын хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсэд мөрдөх дэглэмийг хавсралтаар баталсугай.

Рашааны ордны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд мөрдөх дэглэмийн хэргэжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/273

Улиастай

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай захирамжаар Рашааны хамгаалалт, эрүүл ахуйн бүс тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангахгүй, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалттай зөрчилдөж, мөн тус асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайдын 2009 оны Усан сан бүхий газрын Онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм батлах тухай 51/75 дугаартай хамтарсан тушаалаар зохицуулсан байх тул хүчингүй болгосугай.

2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Рашааны хамгаалалт, эрүүл ахуйн бүс тогтоох тухай 80 дугаартай захирамжинд хүчингүй болгосон тэмдэглэгээг зохих журмын дагуу хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /С.Болортуяа/-т үүрэг болгосугай.

3.Дээрх захирамж хүчингүй болсон тухай холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Бямбадорж/-т даалгасугай.

ДАРГА Д.БАТСАЙХАН