A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ /БСШУСС-ын 2016 оны А/64 тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БСШУСС-ын 2016 оны А/64 тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 275

Эрдэм шинжилгээний болон Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Эрдэм шинжилгээний болон Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Эрдэм шинжилгээний болон Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд жил бүрийн эцэст үнэлгээ өгч Гэгээрлийн сайдын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Л.Баттулга)-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Шалгуур үзүүлэлт батлах тухай" Гэгээрлийн сайдын 1998 оны 256-р тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 1502 дугаарт бүртгэсэн.