A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 233

Донорын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Эд эрхтний донор сонгох зааврыг нэгдүгээр, Тархины үхлийг тодорхойлох эмнэлзүйн шалгуурыг хоёрдугаар, Реципиентэд тавих шаардлага, хийх шинжилгээ, реципиентийг хүлээх жагсаалтад авч харилцан мэдээлэх журмыг гуравдугаар, Донороос эд эрхтэн авах, тээвэрлэх, устгах журмыг дөрөвдүгээр, Мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүн, эрх, үүргийг тавдугаар, Тархины үхлийг шинжлэн бүртгэх картыг зургаадугаар, Шилжүүлэн суулгах эд эрхтнийг өгөх зөвшөөрлийн баримтыг долоодугаар хавсралтын ёсоор ус тус баталсугай.

2. Хавсралтаар баталсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтийг зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Салбарын бодлого зохицуулалтын газар /Ш.Энхбат/, Мэдээлэл мониторингын газар /А.Дамдинсүрэн/-нд тус тус даалгасугай.

2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2149 дугаарт бүртгэсэн.