- Нүүр
- Сайдын тушаал
- ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2001 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 39
Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг сайжруулж, эхийн эндэгдлийг бууруулах зорилгоор ТУШААХ НЬ;
1. Эхийн эндэгдлийг бууруулах 2001-2004 оны стратеги төлөвлөгөөг 1 дүгээр, жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлэх журмыг 2 дугаар, өртөмтгий жирэмсэн эмэгтэйг илрүүлэх эмнэлгийн тусламж үзүүлэх журмыг 3 дугаар, эхийн эндэгдлийг тооцох, бүртгэх мэдээлэх журмыг 4 дүгээр, эхийн эндэгдлийг мэдээлэх картыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/-т даалгах нь:
а. Эхийн эндэгдлийг бууруулах 2001-2004 оны стратеги төлөвлөгөө болон батлагдсан журмуудыг эрүүл мэндийн байгууллага, эмч нарт хүрэлцэхүйц хэмжээгээр хэвлүүлж, орон нутагт энэ оны 3 сард багтаан хүргүүлж, мөрдүүлэх,
3. Нийслэл, аймгийн эрүүл мэндийн газрын дарга нарт даалгах нь:
4. Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, эхийн эндэгдлийг бууруулах 2001-2004 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар / Б.Баярт/-т даалгасугай.
5. Уг тушаал гарсантай холбогдож Эрүүл мэндийн сайдын 1995 оны А/13 тоот тушаал, 1993 оны А/39 тоот тушаал, 1994 оны А/61 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, хоёрдугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосугай.
Текст томруулах
A
A
A