A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 261

Монгол Улсын "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 15.2; 4.3, "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Малын эмийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ыг 1 дүгээр, "Малын эм бүртгэлийн дүрэм"-ийг 2 дугаар, "Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Малын эмийн салбар зөвлөлийн даргад даалгах нь:

а. Малын эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, эмийн чанар, аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, бүртгэл мэдээлэл, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр тушаал, 2009 оны 8 дугаар сарын 31 -ний өдрийн 116 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.