A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2007 оны 161-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2007 оны 161-р тушаалаар хүчингүй болсон/

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙГ ЯАМНЫ САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам/

2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 112/339

"Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 9дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журмыг нэгдүгээр хавсралтаар, Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, үйлчилгээний хураамжийн мэдээний маягтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний хураамжийн орлогыг 2001 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн дансанд төвлөрүүлж зарцуулахыг Хөдөлмөр эрхлэлтийн газар /Д.Жанцан/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Үйлчилгээний журам, үйлчилгээний үнийн тариф батлах тухай" Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 214 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.