- Нүүр
- Сайдын тушаал
- ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
/ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ
ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32
Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 4.4-ийн заалт, Гадаад хэргийн сайдын зөвлөлийн 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7-д заасан зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Өргөмжит консулын тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Энэхүү тушаал гаргасантай холбогдуулан Гадаад хэргийн сайдын "Журам батлах тухай" 2003 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 33, "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A