Хэвлэх DOC Татаж авах
“ЭМИЙН ТУХАЙ” ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын  203 оны 177 дугаар  тушаалаар 1 дүгээр хавсралтыг, 2005 оны 170 дугаар тушаалаар 2 дугаар хавсралтыг, 2009 оны 162 дугаар тушаалаар 1,3 дугаар хавсралтыг, 2005 оны 113 дугаар дугаар тушаалаар 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүйд тооцсон.“ЭМИЙН ТУХАЙ” ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2001 оны 7 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 169



Монгол улсын “Эмийн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, уялдааг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:


1. “Эмийн улсын бүртгэлийн дүрэм”-ийг 1 дүгээр, “Эмийг жороо олгох журам”-ыг 2 дугаар /Энэ хавсралт нь 2005.07.05-ны өдрийн 172 тоот тушаалаар хүчингүй болсон/, “Эм ханган нийлүүлэх байгууллагын ажиллах журам”-ыг 3 дугаар, “Эмийн сангийн ажиллах журам”-ыг 4 дүгээр /Энэ хавсралт нь 2005.05.11-ний өдрийн 113 тоот тушаалаар хүчингүй болсон/ хавсралтын ёсоор тус тус баталж, 2001 оны 7 дугаар сарын 16-наас эхлэн мөрдсүгэй.


2. Эмийн жорын маягтыг хэвлүүлэн, индексжүүлэх ажлыг зохион байгуулж, эмнэлгийн байгууллагад худалдан борлуулахыг Эрүүл мэндийн улсын хяналтын алба /Ш.Оюунчимэг/-т зөвшөөрсүгэй.


3. Нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгах нь:


а/ Эмийн санг эмнэлгийн үйлчилгээтэй, нийтийн үйлчилгээтэй гэж ангилсны дагуу клиникийн болон тусгай мэргэжлийн, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмийн санг 2001 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн стационарын үйлчилгээтэй болгон зохион байгуулах;


б/ Хүн амыг үндэсний зайлшгүй шаардлагатай эмээр чирэгдэлгүй байлгах зорилгоор нэгдсэн эмнэлгийн байранд аймгийн “Эм хангамж” компаний харъяа, нийтийн үйлчилгээтэй I зэрэглэлийн эмийн сан ажиллуулах асуудлыг 9 дүгээр сарын 1-ний дотор хамтран шийдвэрлэх;


в/ эмийн санд клиникийн эм зүйч ажиллуулах арга хэмжээг 2002 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэх;


г/ жорын маягтаар эмч нарыг тасралтгүй хангах


4. Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санг энэ тушаалын дагуу 2001 оны III улиралд багтаан аттестатчилах ажлыг зохион байгуулж, үр дүнг 10 дугаар сард Сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/, Эрүүл мэндийн улсын алба /Ш.Оюунчимэг/, Нийслэл, аймгийн Эрүүл мэндийн дарга нарт даалгасугай.


5. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн хяналтын алба /Ш.Оюунчимэг/, Нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.


6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/169, А/208 тоот тушаал, А/269 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтыг хүчингүйд тооцсугай.


                                                                                              САЙД                                                  П.НЯМДАВАА


                                                      2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2150 дугаарт бүртгэсэн.