A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛСЫН НИСЭХИЙН БАГЦ ДҮРЭМ”-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2017 оны А/330 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХС-ын 2017 оны А/330 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

"УЛСЫН НИСЭХИЙН БАГЦ ДҮРЭМ"-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 440

Улсын нисэхийн тухай хуулийн 5.1.3, 7 дугаар зүйлүүдыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Улсын агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх дүрэм"-ийг нэгдүгээр, "Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох дүрэм"-ийг хоёрдугаар, "Улсын агаарын хөлгийн таних тэмдэг, түүнийг батлах, тооллогын дугаар олгох, байрлуулах дүрэм"-ийг гуравдугаар, "Улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлий шинжлэн шалгах дүрэм"-ийг дөрөвдүгээр, "Улсын нисэхийн аэродромуудын бүсэд нислэг үйлдэх болон тэдгээрийг ашиглах дүрэм"-ийг тавдугаар, "Эрэн хайх, авран туслах ажлыг зохион байгуулах дүрэм"-ийг зургаадугаар, "Улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаанд хяналт тавих дүрэм"-ийг долдугаар, "Улсын агаарын хөлгийн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт тавих, үзлэг, шалгалт хийх дүрэм"-ийг наймдугаар, "Улсын агаарын хөлгийн нисэх багт мэргэжлийн үнэмлэх олгох дүрэм"-ийг есдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. "Улсын нисэхийн багц дүрэм"-ийг 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудад мөрдүүлсүгэй.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын "Түр дүрэм батлах тухай" 2007 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 180, "Улсын нисэхийн багц дүрмийг шинэчлэн батлах тухай" 2008 оны 08 дугар сарын 19-ны өдрийн 290 дугээр тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, Дэслэгч генерал Ц.Тогоод даалгасугай