Хэвлэх DOC Татаж авах
НЭН ШААРДЛАГАТАЙ БОЛОН НЭМЭЛТ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦ” БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

“НЭН ШААРДЛАГАТАЙ БОЛОН НЭМЭЛТ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦ” БАТЛАХ ТУХАЙ


2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 92



Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааны "Замын зураг" төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


Нэг. "Нэн шаардлагатай болон нэмэлт тусламж, үйлчилгээний багц"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.


Хоёр. "Нэн шаардлагатай болон нэмэлт тусламж, үйлчилгээний багц"-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авах:


а. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад ашиглахыг төслийн үндсэн баг (Р.Отгонбаяр)-т;


б. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг зардлыг тогтооход ашиглахыг ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн удирдлага, төлөвлөлтийн газар (Д.Чимэддагва)-д;


в. Эрүүл мэндийн байгууллагын бүх түвшинд шийдвэр гаргахад ашиглахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт;


г. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцыг хэрэгжүүлэх аргачилсан зөвлөмжийг 2004 оны 10 дугаар сарын 1-ны дотор боловсруулж батлуулахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн)-д тус тус даалгасугай.


Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Содномпил)-д даалгасугай.


                                                         САЙД                                                       П.НЯМДАВАА


                                                   2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2455 дугаарт бүртгэсэн.