A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

УЛААНБААТАР ХОТОД АЖИЛ ЭХЛЭХ ЦАГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлд байршин, үйл ажиллагаа явуулдаг яам, төрийн захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 цаг, ажил дуусах цагийг 17.00 цаг; ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00 цаг; их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 цаг байхаар тогтоож 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй. /Энэ заалтыг ЗГ-ын 2014-12-22-ны өдрийн 393-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6, Нийсл­элийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн нийслэлд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын цагийн хуваарьт холбогдох зохицуулалт хийхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ