- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Журамд өөрчлөлт оруулах тухай ГЕГ-ын 2017 оны А/173 дугаар тушаалаар хүчингүй
ГЕГ-ын 2017 оны А/173 дугаар тушаалаар хүчингүй
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дугаар А/68 Улаанбаатар хот
Журамд өөрчлөлт оруулах тухай
Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат бүс /гаалийн баталгаат агуулахаас бусад/-ийн код"-ын татваргүй барааны дэлгүүр хэсгээс "8. Паспорт ХХК-903402", "10. Дако ХХК-903404" "12.ДФ Алтанбулаг ХХК 2-904402", "14.Газар сүлжмэл-ХК-Төмөр замын вокзал-904404" гэснийг мөн зааврын 8 дугаар хавсралтаар батлагдсан "Татвар төлөлт, чөлөөлөлтийн код"-ын 2 дахь хэсэг татвар чөлөөлөлтийн кодоос 620, 626, 627, 628-ыг тус тус хассугай.
2. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.
3. Энэ тушаалыг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A