Хэвлэх DOC Татаж авах
АЙМГИЙН ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2008 оны 2 дугаар

сарын 27-ны өдөр                                                                                      Дугаар 85                                                                                                                     Баруун-Урт

 

АЙМГИЙН ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ


Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж  түүний удирдлагын тухай хууль “-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын "а" заалт, "Биеийн тамир спортын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.8, 18.9, 18.10, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2.3.13 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Жу-до бөх, сагсан бөмбөг, волейбол, дугуйн спортын төрлөөр аймгийн өсвөр үеийн шигшээ баг байгуулсугай.

Хоёр:Аймгийн шигшээ багийн ажиллах журмыг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах хөрөнгийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

Гурав.Шигшээ багийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-нд Биеийн тамир спортын хороо, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэст хүргүүлж байхыг Биеийн тамир спортын хорооны дарга /Ш.Энх-Амар/-д үүрэг болгосугай.

Дөрөв.Шигшээ багийн үйл ажиллагаанд зарцуулагдах 5440000 /Таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс / Д.Ариунжаргал / -т зөвшөөрсүгэй.


 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                                                Р.ЭРДЭНЭЦОГТ