Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто замыг байнга ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээ/

ТӨВ  АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

 

2001 оны 02 дугаар                                                                                          Дугаар 53                                                                                                 Зуунмод

сарын 13-ны өдөр


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын “Авто замын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн авто замын санг бүрдүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт тогтмол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг авто тээвэр, өөрөө явагч хэрэгслээс “Авто замыг байнга ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээ”-г хавсралтаар баталсугай.

Хоёр.Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”-ыг хэрэгжүүлэн Орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг найдвартай банкны тусгай харилцах дансанд төвлөрүүлэн, төсвийн хөрөнгийн нэгэн адилаар захиран зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс /Л.Идэрцогт/-т даалгасугай.

Гурав.Орон нутгийн авто замыг байнга ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоосон энэхүү захирамжийг хэрэгжүүлж, авто зам барих, засварлах, арчлан хамгаалах, олон салаа замыг журамлан, тэмдэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг Барилга, дэд бүтэц, үйлдвэр худалдааны хэлтэс /Д.Чулуунбат/, Зам, тээвэрг зохицуулалтын лба /Д.Галбадрах/ нарт даалгасугай.

Дөрөв.Орон нутгийн замаар зорчиж байгаа гадны дугаартай автомашинаас хураах зам ашигласны төлбөрийн хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2000 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээг баримтлах нь зүйтэй гэж үзсүгэй.


 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                                М.МЭНДБИЛЭГ