A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

/ЗГ-ын 2014-12-15-ны өдрийн 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 14 хот

ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам:

1. Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);/ЗГ-ын 2013-11-23-ны 385-р тогтоолоор нэмсэн/

3. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар (байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй);

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс, усны нөөцийн хэлтэс, усны мониторинг, зохицуулалтын хэлтэс, сав газрын удирдлагын хэлтэстэй);

5. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Бодлого, төлөвлөлт, судалгааны газар (мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэстэй);

2. Хөрш орнуудын газар (хил, хилийн боомтын хэлтэстэй);

3. Ази, Номхон далайн орнуудын газар;

4. Европ, Ойрхи Дорнодын газар;

5. Америк, Африкийн газар;

6. Олон улсын байгууллагын газар;

7. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, мэдээллийн технологийн тасаг, гадаад харилцааны төв архивтай);/ЗГ-ын 2013-11-23-ны 385-р тогтоолоор нэмсэн/

8. Гэрээ, эрх зүйн газар;

9. Консулын газар;

10. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

11. Дипломат ёслолын алба.

1. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, төсвийн орлогын хэлтэс, төсвийн зарлагын хэлтэс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтэстэй);/ЗГ-ын 2013-2-16-ны 56-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар;/ЗГ-ын 2013-2-16-ны 56-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар;

4. Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газар (санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс, өрийн удирдлагын хэлтэс, баялгийн сангийн хэлтэстэй);/ЗГ-ын 2013-2-16-ны 56-р тогтоолоор өөрчлөлт орсон/

5. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, зохион байгуулалтын хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэстэй);/ЗГ-ын 2013-2-16-ны 56-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6. Төрийн сангийн газар (санхүүжилт, тайлан, бүртгэлийн хэлтэс, төлбөр, тооцооны хэлтэстэй);

7. Төслийн санхүүжилт, зохицуулалтын газар (өрийн удирдлагын хэлтэстэй);/ЗГ-ын 2013-2-16-ны 56-р тогтоолоор хассан/

8. Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, санхүүгийн хяналт, шалгалтын хэлтэстэй)./ЗГ-ын 2013-2-16-ны 56-р тогтоолоор өөрчлөлт орсон/

1. Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар;

2. Хууль зүйн нэгдсэн бодлогын газар;

3. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, дотоод хэргийн бодлогыг хэрэгжүүлэх хэлтэстэй);

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);/ЗГ-ын 2013-11-23-ны 385-р тогтоолоор нэмсэн/

3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (зэвсэглэл, техникийн хэлтэстэй);

4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

5. Гадаад хамтын ажиллагааны газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2. Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар /ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор нэмсэн/

3. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтэс, суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс, дээд боловсролын хэлтэс); /ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор өөрчилсөн/

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар. /ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор 1 дүгээр заалтын ж хэсгийн 3, 4, 5 дугаарыг өөрчилсөн/

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);

3. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (замын барилга, үйлдвэрлэлийн хэлтэс, замын ашиглалт, засварын хэлтэстэй);

4. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, техник технологи, мэргэшлийн хэлтэстэй);

5. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэстэй);

6. Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар;

7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

8. Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (соёлын өвийн хэлтэстэй);

4. Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, геологийн бодлогын хэлтэс, уул уурхайн бодлогын хэлтэстэй); /ЗГ-ын 2014 оны 261-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

5. Түлшний бодлогын газар /ЗГ-ын 2014 оны 261-р тогтоолоор нэмсэн/

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, хуулийн хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

7. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

8. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газар;

2. Санхүү, сангийн бодлого, төлөвлөлтийн газар (сангийн зарцуулалтын хэлтэстэй);

3. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

4. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтэс, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтэстэй);

5. Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар (жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэлтэстэй);

7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтэс, залуучуудын хөгжлийн хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэстэй);

4. Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газар (нэгдсэн төлөвлөлтийн хэлтэс, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс, салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтэс, худалдааны хэлтэстэй);

2. Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газар;

3. Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар; /ЗГ-ын 2013-11-9-ний 368-р тогтоолоор хассан/

4. Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар (инноваци, өндөр технологийн хэлтэс, чөлөөт бүсийн хэлтэс, концессын хэлтэстэй);

5. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (хуулийн хэлтэстэй);

2. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Төрийн захиргааны удирдлагын газар;

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (эрчим хүчний хэлтэс, сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, түлшний (эрчим хүчний нүүрс) хэлтэстэй);

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Бодлого, төлөвлөлтийн газар;

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн хэлтэс, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);/ЗГ-ын 2013-11-23-ны 385-р тогтоолоор нэмсэн/

3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (санхүү, эдийн засгийн хэлтэс, эмнэлгийн тусламжийн хэлтэс, нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, оношилгоо, эмчилгээний технологийн хэлтэс, эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэстэй);

4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

2. Яамдын орон тооны хязгаарыг дор дурдсанаар тогтоосугай:

3. Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан 2012 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулахыг сайд нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоол, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар тогтоол, "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоол, "Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 347 дугаар тогтоолын 6 дугаар зүйл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 143 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Тэтгэмжийн хэмжээг тогтоох, журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 228 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.